06 сарын 08, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ КОМПЬЮТЕР ТОМОГРАФЫН АППАРАТТАЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн яам, Дэлхий банкны 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “G14-3 иж бүрдэл Компьютер томографын аппарат”-ыг өнөөдөр Сүхбаатар аймгийн ЭМТ-д хүлээлгэж өглөө. 

Комьпьютер тоног төхөөрөмж байнгын ажиллагаатай болсноор жилд 1000 гаруй иргэн хөрш зэргэлдээ аймаг болон Улаанбаатар хот руу компьютер нарийн оношилгоонд орохоор явдаг байсан үе ард хоцорч нутгийн иргэд орон нутагтаа  компьютер томографт орох боломж  бүрдэж байгаа юм.

Тус төхөөрөмж хүлээн авах нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төслийн зохицуулагч С.Энхболд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д. Алтантуяа болон нэгдсэн эмнэлгийн албад, нэгжийн эрхлэгч нар, мэргэжлийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.