12 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ОХИНЫГ АВЧ ХОТ РУУ НИСЛЭЭ

Гал түймэрт өртсөн "Б.Амин-Эрдэнэ охинд амьдрал бэлэглэе” хандивын аян эрчимтэй өрнөж 

2025 оны 12 дугаар сарын 04 — 10:08 цагийн байдлаар: Ээж болон нагац эмээ хоёрын дансанд нийт 129,000,000 төгрөг төвлөрсөн байна. Хандив охины арьс нөхөх хагалгааны зардлын тооцоо гарсан үед хандивыг үргэлжлүүлэх эсвэл зогсоох эсэхийг 2025 оны 12 сарын 04-ний 16 цаг гэхэд шийдвэрийг гаргана гэдгийг Өндөрхаан телевизийн зүгээс илэрхийллээ. Мөн охиныг Улаанбаатар хотын ГССҮТөвд яаралтай тээвэрлэхээр нисдэг тэрэг Чингис хотод ирж шилжүүлэн авч явлаа. 

Товч: 2025 оны 12 дугаар сарын 2-нд Хэрлэн сумын 1-р багт гарсан ахуйн гал түймрийн улмаас иргэн Ч.Баттулгын охин 11 настай Б.Амин-Эрдэнэ хүнд зэрэгтэй түлэгдэж, бүтэн биеийн 90 хувийн талбайд гэмтэл авч эмнэлэгт яаралтай тусламж авч байна. Мөн түймрийн үед ах нь болох 17 настай Б.Сүхбат дүүгээ аварч амь эрсэдсэн харамсалтай хэрэг болсон бөгөөд ар гэрийн зүгээс Өндөрхаан телевизэд хандан олон нийтээс тусламж гуйн хандивын аяныг өрнүүлсэн юм. 

ХАНДИВЫН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Ээж: Г.Мандахцолмон

• Голомт банк: 5505105560

• IBAN: 18001500

Нагац эмээ: Д.Оюунцэцэг

• Хаан банк: 5954180082

• IBAN: 66000500

• Утас: 98200950, 88041669

Share: