06 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2024 ОНД БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ

 Улс төсөв, хувийн хөрөнгө оруулалтаар нийт 28 төсөл арга хэмжээ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Энэ онд шинээр хувийн хөрөнгө оруулалтаар Шинэ тэмүүлэл хотхон 56 айл, Хос өргөө 88 айл, Соёмбо 75 айл, Баяншарга хотхон 29 айл үйлчилгээтэй 248 айлын 4 блок орон сууц ашиглалтанд орсон.Улсын хөрөнгө оруулалтаар олон жил үргэжилсэн, зогсонги болон удааширалтай явагдаж буй 960 хүүхдийн сургууль, 700 хүний суудалтай спорт цогцолбор, Түвшинширээ суманд 100 хүүхдийн дотуур байр, Сүхбаатар суманд 100 хүүхдийн дотуур байр, Дарьганга суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орсон онцлог жил болж байна.

Энэ онд архитектур төлөвлөлтийн даалгавар 11, зургийн даалгавар 40, хянасан зураг 43, барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл 38, сунгалт 8 барилга байгууламжийн дүгнэлт 9, хянасан гүйцэтгэл санхүүжилт 33 төсөл арга хэмжээ хянаж 25 тэрбум 405 сая/ төг санхүүжилт баталаажуулж төсөвт захиалагчийн хяналтын зардал 465 сая/төг, нормчлолын сангийн зардал 48,7 сая/төг орлогод төлөвлөрүүлсэн.. Мөн Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон төрийн худалдан авах ажиллагааны ажлын хэсэгт 70 гаран удаа оролцон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйл ажиллагааны санал, дүгнэлт солилцон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.

Хот байгуулалтын чиглэлээр

Баруун-Урт, Эрдэнэцагаан 2 суманд ХЕТ хийгдсэн, Халзан, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Уулбаян 5 сумдад хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж батлуулах шатандаа явагдаж байна.

Дарьганга, Наран, Түвшинширээ, Асгат 4 сумд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн сангийн 480 сая/төг хөрөнгө оруулалтаар Ди Ди Эй Жи ХХК, Арт констракшн ХХК-нууд гүйцэтгэж байна. Үлдсэн 2 сум буюу Баяндэлгэр, Түмэнцогт сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй зургийн даалгавар боловсруулах шатандаа явагдаж байна.

Ирэх 2025 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Мөн тодотголоор 715 сая/төг санхүүжилтаар Нью урбанизм ХХК нь Баруун-Урт хотын төлөвлөгөөг боловсруулж эхний шатны хэлэлцүүлэгийг хийгдсэн байна.

Шугам сүлжээний чиглэлээр

Дарьганга суманд Одкон холдинг ХХК “Сумын хөгжил, төвлөрсөн инженерийн хангамж” ажил, Төрийн өмчийн цэцэрлэг, ЕБС, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих / Дарьганга, Эрдэнэцагаан, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ / Дарьганга зуслангийн орчин үеийн стандартад нийцүүлсэн амралт, аялал жуулчлалын цогцолборын шинэчлэл шугам сүлжээний ажил, Асгат сум Дулаан хангамжийн шугам сүлжээ, зуухны барилга улс, орон нутгийн төсвөөр хийгдэж байна. Энэ онд дулааны шугам-974м, цэвэр ус-551м, ариутгах татуурга шугам-640м, МХС-1036м шугам сүлжээ, ЦДАШ- 3834м шугам сүлжээ байнгын ашиглалтад оруулсан байна.

Барилгын материалын чиглэлээр

Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь 8 нэр төрлийн дээжид 15 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. Барилгын материалын, лабораторит 138 дээжид шинжилгээ хийгдсэн байна. Лабораторит, элс хайрганы холимог-2 дайрга-2 элс-2, тоосго-4 явган зам талбай-1, бетон шоо-118 үл эвдэх-9 дээжүүдэд шинжилгээ хийн үр дүнг боловсруулан цаг тухай бүрт нь хариуг баталгаажуулан олгож ажиллалаа. Нийт 364 дээжид дүн шинжилгээг баталгаажуулах ажил хийгдсэн байна.

 Бусад чиглэлээр танин мэдэхүйн чиглэлээр

Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар танилцуулгийг “Барилгын мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлийн 4,5 дугаар сарын эмхэтгэл мэдээ мэдээллийг бэлтгэж ажилласан.

 Тус хэвлэлтээс орон нутагт 100 ширхэгийг хяналтын зардлаас шийдвэрлэн хүлээн аван ажилласан.

Сургалт, сурталчилгааны чиглэлээр:

-Иргэдийг орон сууцжуулах” форум / Баруун-Урт хот /,

- Монголын бетоны холбоо ТББ хамтран “ Инженер техникийн ажилчдад зориулсан багц цаг тооцох чадавхижуулах сургалт,

- “Нийслэл, 21 аймгийн хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд хот байгуулалтын кадастрын цахим системийн сургалт

 ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

1. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 13 сумаас 11 сум бүрэн хийгдэж байна.

2. Газрын дуудлага худалдааны орлого 2 тэрбум гаруй орохоор сумдад амжилттай зохион байгуулагдаж бна.

3. Аймгийн газрын төлбөрийн орлогыг давуулан биелүүлж 447 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

4. Газрын харилцааны 20 жилийн газар олголтын байдалд хяналт хийх ажлын хүрээнд 13 сумын 2003-2023 оны аймаг, сумын ЗД-ын шийдвэрүүдийг бүртгэх, цаасан суурьтай материалыг нөхөн оруулах их ажлыг амжилттай зохион байгуулж байна.

5. ЗГ-ын хуралдаанаар аймгийн хэмжээнд 1023 нэгж талбарыг оруулан батлуулж ЗГ-ын тогтоолоор батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

6. Хадлангийн хэмжилтээр Эрдэнэцагаан суманд 600-аад эргэлтийн цэг хэмжиж, 4000-аад км тойрч явсан байна.

эх сурвалж: Сүхбаатар аймгийн засаг даргын тамгрын газар