06 сарын 07, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДУЛААНААР ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга 2024-2025 оны сум суурин газрын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Бэрх уул” ххк, Хэнтий ус ххк болон Дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзаж Чингис хотын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мөн байгууллагуудын санал бодлыг сонсож үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Сум суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн баталсан хяналт шалгалтын удирдамжийг  Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат  танилцуулж ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилгоожууллаа.

Хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 19-26-ны өдрийн хугацаанд зохион байгуулж хяналт шалгалтаас гарсан үр дүнг аймгийн Засаг даргад танилцуулж ажиллана.

Share: