06 сарын 07, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

БОР-ӨНДӨР СУМЫН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТ ШААРДЛАГАТАЙ 350 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОЛГОХООР БОЛЛОО

Бор-Өндөр сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг, У.Отгонбаяр нар, аймаг, сумын удирдлагуудын хамт оролцож, СӨБ-ын бяцхан хүүхдүүдийн авьяаслаг тоглолтыг үзлээ.  Мөн сумын удирдлагууд, тус 4 дөрөвдүгээр цэцэрлэгийн  багш, ажилтнуудаас тавьсан хүсэлтийн дагуу 350 сая төгрөгийн дүн бүхий тоглоом, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжийг төсвийн жил эхэлмэгц тойргийн гишүүд, салбарын сайдын хамт шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

Тус цэцэрлэгийн барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны 4 дүгээр сараас баригдаж эхэлсэн бөгөөд 8 бүлгийн танхим, бүлэг тус бүр унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, үүдний хэсэгтэй ба СӨБ-н стандартад нийцсэн урлаг заал, биеийн тамирын заалтай барилга юм.  

2020-2024 онд Хэнтий аймгаас сонгогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хамтаар Бор-Өндөрчүүдийн хүсэлтийг хүлээн авч төсөвт тусгуулсан томоохон ажлуудын нэг юм. 

Барилгын зураг төслийг “Гурванмөнх констракшн" ХХК зохиож, "Тэргүүн констракшн" ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн бол аймгийн ГХБХБГазар, Барилга хөгжлийн төвөөс хяналт тавин ажиллажээ.
Эх сурвалж: Цагаанхүүгийн Идэрбат

Share: