
Автомашинтай холбоотой ихэнх төрлийн үйлчилгээний төлбөр хураамж, татварын хэмжээ өсөөд байна. Тухайлбал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж нэмэгджээ. Мөн автомашины дугаар хэвлүүлэх төлбөрийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Өмнө нь хоёр дугаарыг 50 мянган төгрөгөөр хэвлэдэг байсан бол одоо 100 мянга болж өсжээ. Дугаар хэвлүүлэх үнэ нэмэгдсэн шалтгааныг автомашины дугаарыг шалгууртай олгодог болсны зэрэгцээ бэлдэцийн үнэ өссөнтэй холбоотой гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Энэ талаар Улсын дугаар үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Г.Гомбоцэрэн "Улаанбаатар хотын дугаар олгогдохоо болиод, зогссон. Өмнө нь өдөрт 10 дугаар хийдэг байсан бол одоо 1-2-оос хэтрэхгүй байна. Тиймээс үнээ нэмэхээс өөр аргагүй болсон" гэв.
эх сурвалж:eagle.mn