ХЭРЛЭН СУМЫН 1-6 ДУГААР БАГУУДАД АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫГ ТОМИЛЛОО
- byГ. Ганчимэг
- 313
- 4 Сарын өмнө
- 3 минут
- 3

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-6 дугаар багуудад ажиллах Хүүхэд, гэр бүлийн Нийгмийн ажилтыг томилж, Хэрлэн сумын удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Уртнасан, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Д.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч А.Боргил, ЗДТГ-ын дарга Г.Лхагвабаатар болон Нийгмийн ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай холбогдох мэдээллийг өгч, удирдлагуудын зүгээс томилогдсон Нийгмийн ажилтнуудад албан тушаалын тодорхойлолтод зассан чиг үүргийг биелүүлж, иргэдэд холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгон, ажлын амжилтыг хүсэж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүл, Хөгжил хамгааллын газар