06 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг Монголд нээлээ

Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан нь Нидерландын Хаант Улсын Засгийн Газартай хамтран, уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүйн талаарх үзэл бодлыг дүрсэлсэн анхны сэдэвчилсэн үзэсгэлэн болох “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг та бүхэнд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнг 21-р зууны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлын түүхүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэн хүргэгч Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Уралдааны архивт тулгуурлан бэлтгэлээ. Уг үзэсгэлэн нь 20 шилдэг гэрэл зургийн цомгийг багтаасан бөгөөд 1. Хямрал, 2. Дасан зохицол ба эсэргүүцэл гэх өөр хоорондоо харилцан уялдаатай уур амьсгалын өөрчлөлтийн хоёр түүхийг өгүүлнэ. Үзэсгэлэнгийн эхний хагаст нүүрс ба газрын тос олборлолт, хог хаягдал, далайн түвшний нэмэгдэлт, ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны сүйрлийн дүр төрхийг дэлгэсэн гэрэл зургууд багтжээ. Эдгээр зураг нь аж үйлдвэрийн үйл ажиллагааны уршгаар экосистем, орон нутгийн иргэд хэрхэн хохирч буйг харуулж, дэлхий даяар тулгарч буй эдгээр хямралыг ухаарч, хариуцлага хүлээхийг биднээс уриалж байна.

Share: