ХЭРЛЭН ТАВДУГААР СУРГУУЛЬ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ АЯЛАЛТ ХИЧЭЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭ
- byГ. Ганчимэг
- 128
- 2025-11-03
- 5 минут
- 5
Хэрлэн тавдугаар сургуулийн 12-р ангийн сурагчдыг хамруулсан мэргэжлийн чиг баримжаа олгох “Аялалт хичээл” Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаанд 12-р ангийн 27 сурагч, анги удирдсан багш, захирал болон нийгмийн ажилтан хамтран оролцсон юм.
Хичээлийн зорилго нь сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, сурах хүсэл эрмэлзэл болон хичээл зүтгэлийг нь нэмэгдүүлэхэд оршино.
Хичээлийн үеэр сурагчид Төрийн ордон, Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), МУИС-ийн Экологийн боловсрол олгох төв болон Дотоод хэргийн их сургуультай тус тус танилцжээ.








