12 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

ИРГЭДИЙН АНХААРАЛД: 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд өссөн дүнгээр улаанбурхан өвчний 147 тохиолдол бүртгэгдээд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 16 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд халдварын тархалт үргэлжилж буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

 УЛААНБУРХАН ӨВЧИН НЬ ВАКЦИНААР БҮРЭН СЭРГИЙЛЭГДДЭГ...

Улаанбурхан нь халуурах, ханиах, нүд улайх, тууралт гарах зэрэг шинж тэмдгээр эхэлдэг бөгөөд уушги, тархи, нүд, дунд чихний үрэвсэл зэрэг хүндрэлийг үүсгэж, бага насны хүүхдийн амь насанд хүрэх аюултай халдварт өвчин юм.Хэрэв таны хүүхэд товлолын насандаа улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамрагдах шаардлагатай байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, товлолын болон нөхөн дархлаажуулалтад бүрэн хамруулж, улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Share: