12 сарын 06, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНТОЙ ЭЭЖҮҮД ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРААС 2 ДАХИН НЭМЭГДСЭН ТЭТГЭМЖ АВНА

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн  найруулгын дагуу ирэх оны нэгдүгээр сараас “Эхийн алдар” одонт ээжүүдийн авдаг мөнгөн тэтгэмж 2 дахин нэмэгдэх ба 2025 оны төсөвт нэмэгдсэн дүнгээр 32,2 тэрбум төгрөг тусгасан байна.  Тухайлбал “Эхийн алдар” I эхэд жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байсныг 400.0 мянган төгрөг, II дугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгож байсныг 200.0 мянган төгрөг болгож тус тус  нэмэгдүүлсэн билээ. 

Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2010 оноос хойш нэмэгдүүлээгүй бөгөөд 2010 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (108 мянган төгрөг) өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 6.1 дахин өссөн байгаа билээ. 

Share: