ЗҮҮН БҮСИЙН “START UP DEMO DAY-25” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
- byГ. Ганчимэг
- 258
- 2025-07-02
- 10 минут
- 10
Зүүн бүсийн залуучуудын дунд зохион байгуулагдсан “Start Up Demo Day-25” арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн байна. Энэхүү арга хэмжээ нь залуу гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний шинэлэг санаачилга, бүтээлч төслүүдийг олон нийтэд таниулах, хөрөнгө зорилготой юм. Тус арга хэмжээнд амжилттай оролцож, шилдэг гарааны бизнес эрхлэгчээр шалгарсан залуучуудад шагналыг Дорнод Аймгийн Засаг дарга Ш.Ёл гардуулж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.
Засаг дарга Ш.Ёл хэлсэн үгэндээ: "Залуучуудын бүтээлч байдал, санаачилга бол манай бүс нутгийн хөгжлийн гол хөдөлгүүр юм. Ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, дэмжих нь бидний чухал зорилтын нэг" хэмээн онцлон хэлжээ. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа залуучддаа хандан "Гарааны бизнес эрхлэгч залуучуудад чиглэсэн ийм арга хэмжээнүүд нь тэдний санаачилга, хөдөлмөрч чанарыг урамшуулж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Манай байгууллага цаашид ч эдгээр залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрүүдээр дэмжиж ажиллана. Мөн зорилтот бүлгийн залууст ч бизнес эрхлэх бололцоотой гэдгийг харуулж, тэднийг чадваржуулах нь бидний нэг гол зорилт юм" хэмээн онцлов.
Зүүн бүсийн шилдэг "Старт-ап"
дүгээр байр-Дорнод аймаг "Made in Dornod" баг нутгийн брэнд борлуулах автомат вендор машин 20,0 сая төгрөг
дугаар байр-Сүхбаатар аймаг "Нүүдэлчин оффис" - гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан явуулын оффис 17,0 сая төгрөг
дугаар байр-Хэнтий аймаг "Амиго сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15,0 сая төгрөг
![]()
Тус арга хэмжээний шүүгчээр Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Мягмарсүрэн, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Ө.Бат-Амгалан, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Я.Отгон, Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Энхтуул “START-UP SPACE” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар ажиллаж шилдгүүдээ тодруулсан байна.








