“Талын түмэн адуу 2025” адууны соёлын олон улсын наадам 2025 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдана. Энэхүү наадам нь монгол адууны соёлыг дэлхийд сурталчлах, адуу маллагааны уламжлалт өвийг хадгалан хөгжүүлэх зорилготой бөгөөд дараах төрлүүдээр явагдана.
Зохион байгуулагдах төрөл, хариуцагчид:
- “Шургуу–2025” болон Эмнэг булгиа тэмцээн – Монголын адуучдын холбоо, Оюунбилэг Мөнхбаяр болон холбооны шүүгч нарын баг дүрмийн дагуу зохион байгуулна.
- Холбогдох утас: 88118503
- Хураамжийн утас: 99089730
- “Талын хүчтэн” дээлтэй бөхийн барилдаан – Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар.
- Бүртгэл, зохион байгуулагч: Баянзул – 99233033
- “Талын гөрөөчин” тайга нохойн хийц шалгаруулах, уралдаан – Монголын анч тайга нохой судлалын холбоо, “Талын салхи” Чинзо тэргүүнтэй хамт олон.
- Холбогдох утас: 98009955
- “Талын шонхор” эмэгтэй ташуур шүүрэх, “Ганган морьтон” эрэгтэй, эмэгтэй тэмцээн – Морьтон “Монголжин” ТББ, Хэнтий аймгийн салбар холбоо (Болороо Болороо).
- Холбогдох утас: 91962299
- “Талын бүргэд” сээр цохих тэмцээн – Батгэрэлийн Цэвэлдорж, “Сэртэн” клуб.
- Холбогдох утас: 88073853
- “Талын түмэн адуу” морины сэдэвт дууны улсын уралдаан – Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Мөнгөнзул.
- Холбогдох утас: 99590288
- “Удамт Монгол хүүхдийн морьтон парад” – Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Баясгалан.
- Холбогдох утас: 96119922








