ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ЗҮҮН БҮСИЙН ТЭМЦЭЭН ДОРНОДОД БОЛОВ
- byГ. Ганчимэг
- 119
- 2025-11-04
- 10 минут
- 10
Үндэсний шагайн харвааны өв уламжлал, зан үйл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, тэмцээн, уралдаан, харвуул наадгайг зохион байгуулах, шагайчдын эрх ашгийг хамгаалах, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Үндэсний шагайн харвааны Зүүн бүсийн шилжин явах цомтой тэмцээн манай аймагт анх удаа зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Төмөрчулуун, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Монголын Шагайн харвааны холбооны Дорнод аймгийн салбарын тэрүүн Г.Болдбаатар нар оролцлоо.
Тус тэмцээн багийн харваа, цуваа харваа гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын 10 багийн 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна.
Аймгийн төв Хэрлэн суманд 5 баг, хөдөөгийн сумдын 7, нийт 13 багийн 100 гаруй харваачид сум, аймаг, улсын чанартай уралдаан, тэмцээнд тогтмол оролцож, ур чадвараа ахиулахын төлөө бэлтгэл, сургуулилтаа тасралтгүй зохион байгуулдаг. Үүний үр дүнд Дорнод аймгаас Монгол Улсын цолтой 5, аймгийн гоц мэргэн цолтон 30 гаруй төрөн гарсан байдаг.
Та бүхний Хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.








