Хэнтий аймгийн боловсролын салбарт “САЙН БАГШ” шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдах удирдамжтай танилцана уу
Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 2024 оны 04 дүгээр тогтоол, “Хөтөлбөр, арга хэмжээ батлах тухай” 2024 оны 02-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хэрлэн сумын Боловсролын байгууллагын удирдлагууд, Боловсролын газар хамтран " САЙН БАГШ" шалгаруулах удирдамжийг батлан аймгийн боловсролын салбарын сургалтын байгууллагуудад хүргүүлж байна.
Энэхүү "САЙН БАГШ" үйл ажиллагаа нь Хэнтий аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нарын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, сургалтын чанар, гүйцэтгэлийн үр дүнг ахиулах, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
"САЙН БАГШ" үйл ажиллагаанд Хэнтий аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаа бүх багш нар оролцох боломжтой.
Сургалтын байгууллага бүрээс 1–3 багшийн материалыг удирдамжийн дагуу бүрдүүлэн ирүүлэх бөгөөд аймгийн хэмжээнд 40 багшийг шалгаруулж, 1 багшийг 3,000,000 төгрөгөөр, буюу 40 багшийг 120,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
Материал хүлээн авах хугацаа, газар:
Багш нарын материалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст 2025 оны 12-р сарын 08-ны дотор ирүүлнэ.
Холбоо барих утас : 98104646








