ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ТЭМҮҮЖИН СУРГУУЛЬД ХЯТАД ХЭЛНИЙ БАГШ АЖИЛЛАНА
- byГ. Ганчимэг
- 113
- 2025-12-11
- 10 минут
- 10
Хэнтий аймгийн Засаг дарга БНХАУ-аас ТэмүүжинГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ТЭМҮҮЖИН СУРГУУЛЬД ХЯТАД ХЭЛНИЙ БАГШ АЖИЛЛАНА сургуульд ажиллахаар томилогдон ирсэн хятад хэлний багштай уулзалт хийлээ
Өнгөрсөн 5 дугаар сард Засаг дарга БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзах үеэр тавьсан хүсэлтийн дагуу Шаньдун мужийн Шаньдун их сургуулийн, гадаад иргэнд хятад хэл заах чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай багш Тэмүүжин сургуульд ажиллахаар боллоо.
Хичээлд хамрагдаж буй сурагчид HSK3 түвшний мэдлэг эзэмших ба багшийн зүгээс цаашид тэднийг HSK4, HSK5 түвшинд хүргэх зорилго дэвшүүлж байна. Энэ түвшинд хүрсэн сурагчдад цаашид БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах боломж нээгдэх юм.
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Аюурбунь Хэнтий аймаг нь түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хятад хэлтэй боловсон хүчин, мэргэжлийн хөтөч тайлбарлагчдыг бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа талаар онцоллоо.
Мөн ирэх оны эхээр Шаньдун их сургуулийн захирал Хэнтий аймагт айлчилж Засаг даргатай уулзах бөгөөд уулзалтаар аймгийн гадаад харилцааг боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, сурагчдыг БНХАУ-ын сургуулийн солилцооны хөтөлбөрт хамруулах, тэтгэлэгтэй суралцуулах боломжийн талаар талууд санал солилцох юм.








