Монгол адууны өв соёлын их наадам буюу Агтана хүрээт хүлэгч эрсийн наадмын олон улсын гэрэл зургийн уралдааны тэргүүн байранд Баруун-Урт сумын гэрэл зурагчин Н.Ууганболдын "Агшин дор оршихуй" бүтээл шалгарчээ.
Н.Ууганболд нь тус уралдаанд гурван жил оролцож мөн гурван удаа тэргүүлж буй нь энэ юм. Тэрбээр найм дахь удаагийн наадамд гурван бүтээлээ сойжээ.
Уралдааны дэд байранд Баруун-Урт сумын гэрэл зурагчин Ганбаатар, гутгаар байранд Дарьганга сумын гэрэл зурагчин Ө.Амаржаргалын бүтээлүүд тус тус шалгарсан байна.
![]()
![]()








