
Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 103 дугаар тушаалын хүрээнд аймгийн Онцгой комиссын даргын 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалаар “Шуурхай бүлэг”-үүд байгуулагдаж 5 хэсэгт 27 хүний бүрэлдэхүүнтэй 2024.12.04-ний өдрөөс сумдад ажиллаж байгаа.
Тодруулбал сумдын Онцгой комисс, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, зудын эрсдэлийг газар дээр нь үнэлэх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдаас санал хүсэлт, асуумж судалгаа авах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар 14 сум, 3 тосгоны өвөлжилтийн бэлэн байдалтай танилцаж, 56 багт хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан 400 хоршооны 578 гишүүдтэй уулзаж 6 дахь өдрөө ажиллаж байна