CҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН 150 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАНД ОРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
- byГ. Ганчимэг
- 139
- 2024-12-10
- 1 минут
- 1
Аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 28-ний өдрийн А/664 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 12-р сарын 06-ний өдөр барилга угсралтын ажлын талбайд ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.
Тус барилга нь дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, гадна тоглоомын талбайтай, орчин үеийн стандарт нийцсэн цэцэрлэг юм.
эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ








