12 сарын 14, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

ХЭНТИЙ АЙМАГ ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковын урилгаар Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргал, Хан Хэнтийн буриад ард зон ТББ-ын тэргүүн Л.Дашням нар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус улсын Элчин сайдын яаманд уулзалт хийлээ. 

Уулзалтаар дараах 3 чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, дэмжлэгийн талаар санал солилцлоо. Үүнд: 
Аялал жуулчлал 
Боловсрол 
 Эрүүл мэнд 
Тухайлбал: 
2028 онд Хэнтий аймгийн Чингис хотод олон улсын “Алтаргана” соёлын наадмыг зохион байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэх

ОХУ-д Орос хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх богино хэмжээний хөтөлбөрт хамруулах, 

Хэнтий аймгийн сурагчдыг ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах нөхцөлийг бүрдүүлэх, 

Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон юм. 

2026 онд Элчин сайд А.Н.Евсиков Хэнтий аймагт очиж хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд тохиролцсон асуудлуудыг албан бичгээр баталгаажуулан цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо

Share: