ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООД СУРЧ ХӨГЖИХ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОХ ТӨВТЭЙ БОЛЛОО
- byГ. Ганчимэг
- 148
- 2025-12-10
- 5 минут
- 5
Жил бүрийн 12 сарын 10 өдөр олон улсын "Хүний эрхийн өдөр" тохиодог. Уг өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод" үйл ажиллагаа явуулах, санал бодлыг солилцох, сурч хөгжих орчин бүрдсэн төвтэй боллоо. Тус төв нь 20 сая төгрөгийн төсвөөр бий болсон бөгөөд Аймгийн Засаг Даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжсэн юм.








